Macromedia Flash-ын тухай


Flash gej yu we?
Энэ юу вэ, vvнийг ашиглаад яг юу хийдэг вэ?
Макромедия Флаш (Macromedia Flash) нь одоогийн байдлаар дэлхийд хамгийн өргөн тархсан, график vйлдвэрлэлийн стандард болоод байгаа программ хангамж бєгєєд vндсэн vvрэг нь Вэб хуудасанд зориулсан интерактив вектор болон хөдөлгөөнт график бvтээх өргөн боломжыг хэрэглэгчид олгох явдал ажээ. Дараах vндсэн давуу талуудыг өөртөө агуулдаг:
Энэ юу вэ, vvнийг ашиглаад яг юу хийдэг вэ?
Макромедия Флаш (Macromedia Flash) нь одоогийн байдлаар дэлхийд хамгийн єргєн тархсан, график vйлдвэрлэлийн стандард болоод байгаа программ хангамж бөгөөд vндсэн vvрэг нь Вэб хуудасанд зориулсан интерактив вектор болон хөдөлгөөнт график бvтээх єргєн боломжыг хэрэглэгчид олгох явдал ажээ. Дараах vндсэн давуу талуудыг єєртєє агуулдаг:
  • Yр дvн болон гарч байгаа график файлууд нь маш бага хэмжээтэй байж чаддаг, учир нь вектор графикыг зургийн файльдаа хэрэглэдэг.
  • Дэлхий дээр байгаа ихэнх браузерууд (96% нь) энэ тєрлийн график файлыг унших чадвартай хавсралт (flash player plugin) программ хангамжыг суулгасан байдаг.
  • Энэ тєрлийн график файлууд нь хэрэглэгчийн дэлгэцэн дээр гарахдаа заавал бvтэн файлаа татаж авч дуусахыг хvлээлгvйгээр, streaming буюу цуварсан горимоор ажиллаж, эхэнд ирсэн кадрууд (frame) нь сvvлд ирж буй кадраа хvлээлгvйгээр шууд дэлгэцэнд гарч байж болдог. Ингэснээрээ хэрэглэгч энэ киног нь өөрийн интернэтийн хурдаас хамааран, богино хугацаанд vзэж сонирхох боломжтой болдог.
  • Дан ганц график ч биш мөн программчлалын нэлээд боломж өндөртэй Action Script хэмээх хэлийг агуулдаг.
  • Тєрєл бvрийн форматтай дууны файлыг кинондоо хавсаргаж чимэглэж болдог.
  • Хэрэглэхэд хялбар, сурахад туйлын амархан байдаг.
Мєн та бvхэн энэ Флаш гээчийг ашиглан хийсэн уран бvтээлvvдийн жишээг дараах хуудаснуудаас орж vзэж сонирхон, яадаг ямаршуухан юм бvтээдэг эд вэ гэдэгийг нь мэдэж авч болно.
Сануулга: Хэрэв таны хэрэглэж байгаа браузерт тань Flash Player Plugin гээч программ суугаагvй бол та энэ Flash-аар хийсэн киног агуулсан вэб хуудасыг браузераараа vзэж чадахгvй. Хэдийгээр дэлхий дээрх нийт браузерын 96%-д нь энэ программыг суулгасан байдаг гэсэн судалгаа байдаг боловч, таны компъютер саяхан форматлагдсан, шинээр браузераа инсталлдсан гэх мэт зарим нөхцөлvvдийн vед таны хэрэглэж буй браузерт тань энэ хавсралт программ - Flash Player plugin гээч нь суугаагvй байж бас магадгvй. Та тэгвэл дараах хаягаар орж Flash Player plugin-ыг татаж авч болно, ингэснээрээ та флаш кино гэдэг юмыг єєрийн компьютер дээрээ vзэх боломжтой болно. Flash Player: http://www.macromedia.com/software/flashplayer/
Энэ Flash Player plugin гэж бас юу вэ, яасан олон флаш болчихвоо? Энэ нь таны вэб браузерт хавсралт (plugin) программ болж суудаг, гол зориулалт нь Flash-аар хийсэн кинонуудыг Вэб хуудасны нэг хэсэг болгон харуулах vvргийг гvйцэтгэх. Ерөөсөө хоёр янзын программ энд яригдаж байна. Нэг нь Flash файлыг хийдэг программ - Macromedia Flash; нєгєєдєх нь хийгээд вэбэнд хавсаргачихсан Flash файлыг вэб браузер дотор зохих байдлаар нь гаргаж дэлгэцэн дээр vзvvлэх зориулалттай программ - Macromedia Flash Player plugin. Ийм хоёр программны тухай энд яригдаж байгаа бєгєєд, энэ сайхан нуршуу өгvvллэгээрээ би та бvхэнд Macromedia Flash программыг ашиглан хэрхэн Flash кино хийх талаар анхан, дунд шатны зарим зөвлөгөө танилцуулга өгөхийг зорьж байгаа болно.

No comments:

Post a Comment