Дадлага ажил 1

Энэ дадлага ажлаар Lens Flare, Wave эффектүүдийг ашиглан гэрлийн эффект бүхий фон хийж сурна.
  1. PhotoShop програмаа ачаал.
  2. Гараас Ctrl+N товчны хослол дарж нээгдэх харилцах цонхны Name талбарт Gerel, Width, Height талбаруудад 500рх гэж зургийн хэмжээг оруулан шинэ файл үүсгэ.
  3. Tools-ээс Paint Bucket хэрэгслийг сонгон фоныг хар өнгөөр буд.
  4. Filter/Render/Lens Flare командыг сонгон нээгдэх харилцах цонхны Lens Type бүлгээс линзний төрлийг 105 мм, тодролыг нь Brightness 121% болгон тодруул. Ингээд гэрлийн хэрээстэй төвийг зүүн дээд булан руу бага зэрэг шилжүүлэн ОК командыг сонго.
  5. Давхаргын нэрийг Light 1 болгон өөрчил. Үүний тулд Layers палитрын Background нэрэн дээр хулганы хос даралт хийж нээгдэх цонхонд шинэ нэрээ бичнэ.
  6. Filter/Render/Lens Flare командыг сонгон нээгдэх харилцах цонхны Lens Type бүлгээс линзний төрлийг 105 мм, тодролыг нь Brightness 121% болгон тодруул. Ингээд гэрлийн хэрээстэй төвийг зүүн доод булан руу бага зэрэг шилжүүлэн ОК командыг сонго. Энэ үйлдлийг давтаж тодролыг 141% болгоод гэрлийн төвийг баруун дээд болон баруун доод буланд зөөж тавина. Энэ фоныг шоуны зар, рекламны фон болгон ашиглахад тохиромжтой.
  7. Энэ үүсгэсэн фонондоо сансрын эффект оруулъя. Үүний тулд Filter/Distort/Wave командыг сонгон нээгдэх цонхонд зурагт үзүүлсэнтай адил тохиргоог хий.
  1. Tools-ээс Horizontal Type хэрэгслийг сонгож уг фон дээрээ “Оддын тойрог зам” гэж бичээд нэмэлт тохиргооны мөрнөөс Create Warped Text дүрсийг сонгон нээгдэх харилцах цонхны Style талбараас Fisheye эффектийг сонгож, бусад тохиргоог өөрийн хүссэнээр хий.
  2.  Үүсгэсэн файлаа өөрийн нэрээр хавтас үүсгэн, JPEG форматаар хадгал. 


No comments:

Post a Comment