Дадлагууд (word 2007)



Дадлага №5

Ажлын зорилго: Word програмыг эхлүүлэх, програмын цонхтой ажиллах, лавлах мэдээлэл авах,  баримтыг шинээр нээх, текст оруулах, устгах, өөрчлөх, баримтыг хадгалах, хэвлэх, хаах, програмаас гарах, файлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах,  форматын тэмдэгтүүдтэй ажиллах, текст сонгох, баримтын харагдах байдлыг тохируулах

Ажлын дараалал:
1.     Word програмыг ачаал.
2.     Програмын цонхны элементүүдтэй ажиллах
·       Quick Access Toolbar-т хэрэглүүр нэмэх, устгах
·       Quick Access Toolbar шууд хандах хэрэглүүрийн мөрийн байрлалыг солих
·       Ribbon багц хэрэглүүрийн мөрийг товчны хослол болон команд ашиглан хураах, харуулах
·       Ruler хуваарийн удирдах шугамыг дэлгэцэнд гаргах/арилгах (View багц), удирдах шугамын хэмжих нэгжийг өөрчлөх (Word Options)
·       Scroll Bar-ийг дэлгэцэнд гаргах/арилгах (Word Options), гүйлгэх зурвас дээрх элементүүдийг ажигла
·       Status bar байдлын мөрөнд мэдээлэл нэмэх, хасах
·       F1 товч дарах эсвэл багцын нэрний мөр дэх асуултын тэмдэг бүхий товч ашиглан лавлах мэдээлэл авч үз.
3.     Шинээр баримт үүсгэн, Home багцын Font бүлгээс үсгийн шрифтийг Arial, үсгийн хэмжээг 12 болгон дараах текст шив. Гараас Alt+Shift товчийг дарж англи, монгол гарын драйверийг сольж  MN болго.

MICROSOFT OFFICE 2007-ИЙН ТУХАЙ
Microsoft компанийн боловсруулсан Microsoft Office 2007 програм нь бичиг баримт боловсруулах, илтгэл танилцуулга бэлтгэх, хүснэгт, томъёо тооцоолол боловсруулах, өгөгдлийн сан үүсгэх зэрэг хэрэглээний програмуудын багц юм. Microsoft Office 2007 програм нь хэрэглэгчийн хэрэгцээн дээр тулгуурлан боловсруулагдсан хэд хэдэн хувилбартай. Үүнд:
Standart edition
Professional edition
Professional Special Edition
Developer edition
Word, Excel, Outlook, Powerpoint гэх үндсэн програмуудын багцыг Standart Edition гэнэ. Үндсэн багцад Access програмыг нэмсэнийг Professional edition гэнэ. Харин Access, Front Page, Publisher програмуудыг нэмснийг Professional Special Edition гэнэ.
4.     Баримтыг өөрийн нэрээр үүсгэсэн хавтсандаа нууц үгтэйгээр хадгал.
5.     Идэвхтэй баримтыг хаа.
6.     5-р үйлдлээр хадгалсан баримтыг нээ.
7.     Баримтыг хэвлэхийн өмнөх байдлаар харж, харилцах цонхон дахь хэрэглүүр тус бүрийг туршиж үз.
8.     Файлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэцэнд хар.118
9.     Форматын тэмдэгтүүд /хэвлэгддэггүй тэмдэгтүүд/ дэлгэцэнд гаргах/арилгах, форматын тэмдэгт тус бүрийг дэлгэцэнд гаргаж үз.
10. Текст сонгох аргуудыг туршиж үз (1 үг, 1 мөр, хэд хэдэн мөр текст, хэд хэдэн параграф, их хэмжээний текст, баримтыг бүхэлд нь, текстийг хайрцаглан, текстийг түүвэрлэн сонгох)
11.  Word програмаас гар (3 арга тус бүрийг туршиж үз).

Дадлага №6

Ажлын зорилго: Үсгийн шрифт, хэмжээг өөрчлөх, текстийн доогуур зураас татах, тодруулах, фон оруулах, тэмдэгт солих, формат хуулах, параграфыг дугаарлах, текст хуулах, зөөх, үйлдэл буцаах, текст хайх, солих, цаасны тохиргоо өөрчлөх, мөр хоорондын зай тохируулах, текст зэрэгцүүлэх, догол мөр үүсгэх
Ажлын дараалал
1.       Өмнө хадгалсан баримтын файлаа нээ.
2.       1-р параграфын текстийн өнгийг улаан болгож, текстийн доогуур цэнхэр өнгийн долгионтой зураас тат.
3.       Баримтанд байгаа бүх англи үгийг тодруулж, налуу болго. Ингэхдээ формат хуулах аргыг ашигла.  
4.       Баримтын 2-р параграфт байх “Microsoft” гэдэг үгэнд дэвсгэр фон оруул.
5.       4-р параграфын үг тус бүрд өөр өөр эффект оруул.
6.       Баримтын төгсгөлд H2SO4, Y=a0+a1x2+…+an-1xn томъёо бич. 
7.       5-8-р параграфыг товчны хослол ашиглан хуулж, үүнийгээ тэмдэгтээр дугаарла. Тэмдэгтийн өнгийг текстийн өнгөнөөс өөр байхаар тохируул.
8.       5-8-р параграфыг Ctrl+drag үйлдлээр хуулж, үүнийгээ ромбо тоогоор дугаарла. Дугаарын өнгийг текстийн өнгөнөөс өөр байхаар тохируул.
9.       5-8-р параграфыг хэрэглүүр ашиглан хуулж, Change Case хэрэглүүр ашиглан 5-р параграфын бүх үсгийг том үсэг, 6-р параграфын бүх үсгийг жижиг, 7-р параграфын текстийн үг бүрийн эхний үсгийг том, 8-р параграфын өгүүлбэрийн эхний үсгийг том үсэг болго.
10.    Баримтын гарчиг хэсгийн урд болон ард талд компьютерийн гар дээр байхгүй α β тэмдэгт оруул.
11.    1-р параграфын текстийг баримтын төгсгөлд зөөж байрлуул.
12.    Зөөсөн үйлдлийг буцаа.
13.    Баримтаас “edition” гэдэг үгийг хайж олоод, баримтанд байгаа бүх тийм үгийг “хувилбар” гэдэг үгээр соль.
14.    Баримтын 2-р параграфын мөр хоорондын зайг 1.5, 9-р параграфын мөр хоорондын зайг 2 болгон өөрчил.
15.    3-р параграфын өмнөх зайг 18 pt, дараах зайг 6 pt хэмжээтэй болгон өөрчил.
16.    Баримтын гарчиг хэсгийн текстийг хэвтээ тэнхлэгийн хувьд голд нь, үндсэн текстийн хэсгийг зүүн баруун талаас нь жигдрүүлэн зэрэгцүүл.
17.    3-р параграфын эхний мөрийг, 9-р параграфын эхний мөрөөс бусад мөрүүдийг догол мөрөөс эхлүүл.
18.    Баримтын цаасны хэмжээг А4 форматаар тохируул.
19.    Цаасны ирмэгээс текст хүртлэх зайг дээд талаас нь 2 см, доод талаас нь 2.5 см, зүүн талаас нь 3 см, баруун талаас нь 1.5 см байхаар тохируул. 160-161
20.    Цаасыг хөндлөн ба босоо байдалтайгаар тохируулж өөрчлөлтийг ажигла.
21.    Дурын 10 англи тэмдэг нэр бичиж ижил, ойролцоо, эсрэг утгатай үгийг ол.
22.    Баримтаа нээхээс хамгаалсан нууц түлхүүр үгтэйгээр өөрийн үүсгэсэн хавтсандаа хадгал.

No comments:

Post a Comment