Дадлага №12

Ажлын зорилго: Excel программын ажлын хуудасны нэр өөрчлөх, шинээр ажлын хуудас нэмэх, хасах, зөөх, хуулах, өгөгдөл оруулах, ажлын хуудасны өгөгдлийн форматыг өөрчлөх, текстийг нүдэнд байршуулах, бичигдэх чиглэлийг өөрчлөх, нүд нэгтгэх, хүрээ үүсгэх.


Ажлын дараалал:
  1. Оюутны анкет хүснэгтийг Sheet 1 дээр байгуул.
  1. Sheet 1 ажлын хуудасны нэрийг “Анкет” болгон өөрчил.
  2.  “Анкет” ажлын хуудсыг  хуулбарла. 
  3. “Анкет” нэртэй ажлын хуудсын эх хувилбар байгаа Sheet-ийг нууцал. Хуулбарласан Sheet-ээс дурын нэгийг нь устга.
5.             Нууцалсан хуудсаа сэргээ.
6.             Sheet 2-т дэвсгэр зураг оруул.
7.             Sheet 2 хуудасны өмнө Sheet 4 хуудсыг нэмж оруул.
8.             Багана, мөр болон мужийг тус бүрд нь тэмдэглэж үз.
9.             Оюутны дүнгийн хүснэгт хийж 15 оюутны нэр, кодыг оруул.
- Өгөгдлөө нүд нүдээр оруулна. A1 нүдэнд “COM155 хичээлийн I улирлын дүн”, A2 нүдэнд “д/д”, B2 нүдэнд “Нэр”, C2 нүдэнд “Анги”, D2 нүдэнд “Ирц”, D3 нүдэнд “ирсэн нь”, E3 нүдэнд “оноо”, F2 нүдэнд “Явцын шалгалт”, F3 нүдэнд “I”, G3 нүдэнд “II”, H3 нүдэнд “III”, I3 нүдэнд “Дүн”, J2 нүдэнд “Лаб_ажил”, J3 нүдэнд “I”, K3 нүдэнд “II”, L3 нүдэнд “III”, M3 нүдэнд “IV”, N3 нүдэнд “Дүн”, O2 нүдэнд “Бие даалт”, O3 нүдэнд “I”, P3 нүдэнд “II”, Q3 нүдэнд “III”, R3 нүдэнд “IV”, S3 нүдэнд “Дүн”, T2 нүдэнд “70 онооны дүн”, U2 нүдэнд “30 онооны дүн”, V2 нүдэнд “Үсэгт үнэлгээ”.
  1. Дүнгийн хүснэгтийн толгойг хийхэд шаардагдах дараалал: Нүд нэгтгэх.
  2. Мөр, баганы өндөр, өргөнийг өөрчлөх.
  3. Үсгийн формат тохируулах
  4. Нүдний босоо болон хэвтээ тэнхлэгт өгөгдлийг байршуулах
  5. Текстийн бичигдэх чиглэлийг өөрчлөх.
  6. Нүдэнд багтахгүй байгаа текстийг хуваан багтаах.
  7. Нүднүүдэд хүрээ үүсгэх.
  8. Дүнгийн хүснэгтэнд холбогдох өгөгдлөө оруул.
  9. Дараах тооцооллоор хоосон нүднүүдийн бодолтыг хий. Үүнд
  10. Ирцын оноог томъёогоор бодож гаргана. Үүний тулд:
  11. 1.     E4 нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулаад гарны горимыг  болгоно.
    2.     =d4*10/24 томъёог бичнэ.
    3.     Enter товч дарна. 
    - Явцын шалгалтын дүнг томъёогоор бодож гаргана. Эхлээд шалгалтын дүнгүүдийн дундаж дүнг бодоод дараа нь 20 гэсэн оноотой пропорцолж гаргана. Үүний тулд:
    1.       I4 нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулна.
    2.       =average(F4:H4)*20/100 томъёог бичнэ.
    3.       Enter товч дарна.
    - Лаб_ажлын дүнг томъёогоор бодож гаргана. Эхлээд лаб_ажлын дүнгүүдийн дундаж дүнг бодоод дараа нь 20 гэсэн оноотой пропорцолж гаргана. Үүний тулд:
    1.       N4 нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулна.
    2.       =average(J4:M4)*20/100 томъёог бичнэ.
    3.       Enter товч дарна.
    - Бие даалтын дүнг томъёогоор бодож гаргана. Эхлээд бие даалтын дүнгүүдийн дундаж дүнг бодоод дараа нь 20 гэсэн оноотой пропорцолж гаргана. Үүний тулд:
    1.       S4 нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулна.
    2.       =average(O4:R4)*20/100 томъёог бичнэ.
    3.       Enter товч дарна.
    - 70 онооны дүнг гаргахдаа ирцын оноо, явцын шалгалтын дүн, лаб_ажлын дүн, бие даалтын дүнгүүдийг хооронд нь нэмээд бутархай тоотой гарсныг бүхэл тоо руу шилжүүлэн 10-тын оронгоор тоймлон гаргана. Үүний тулд:
    1.     T4 нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулна.
    2.     =round((E4+I4+N4+S4),0)
    3.     Enter товч дарна.
    - U4 нүдэнд 70 онооны дүн дээр батлах шалгалтын 30 онооны дүнг нэмээд рейтингийн оноог гаргана. Үүний тулд:
    1.     U4 нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулна.
    2.     =T4+30
    3.     Enter товч дарна.
    - V4 нүдэнд рейтингийн оноонд харгалзах үсэгт үнэлгээг бодож гаргана. Үүний тулд:
    1.     V4 нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулна.
    2.     =IF(U4>=90,"A",IF(U4>=80,"B",IF(U4>=70,"C",IF(U4>=60,"D","F"))))
    3.     Enter товч дарна.
    - 4-р мөрөнд бичигдсэн томъёонуудыг доош нь харгалзах мөрүүдэд хуулна. Үүний тулд: Томъёотой нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулаад бөглөх залуур дээр хулганын заагч байрлуулаад хулганын заагч сум + ийм хэлбэртэй болсон үед доошоо хулганын чирэх үйлдлээр хуулна. 
  12. Баримтаа хадгал.

No comments:

Post a Comment