Дадлага ажил 5.


Энэ дадлага ажлаар бид давхарга ашиглан өнгө засах, мөн түүнчлэн нүдний өнгийг өөрчилж сурах болно.
Өнгө нэвчих чадвар нь PhotoShop-ийн давхаргаар өнгө засч фото зураг боловсруулах боломжийг олгодог.
  1. Зургаа нээнэ.
  2. Гараас Ctrl+J товчны хослолоор давхаргыг хувил.
  3. Layer палитрын горим солих жагсаалтаас Darken гэх мэтээр аль нэг горимыг сонго. Ингэхэд дээр нь тавьсан зураг доод давхаргын зурагтай янз бүрээр нэвчиж өнгөний холилт хийгдэнэ.
  4. Opacity нүдний утгыг өөрчлөх замаар нэвчилтийн тунгалагжилтийг тохируулж болно.
  5. Brightness/Contrast командыг ашиглан фоны гэрэл, зургийн тодролыг тохируул. Хэрэв энэ командыг ашиглахад зураг хэтэрхий цайгаад байвал өнгө нэвчих Screen горимыг Opacity-тэй хослуулан дээрх хүндрэлээс гарч болно.
  6. Зургийг 2 хувилаад Layer 2-ыг Overlay  горимд Opacity-г 60-80% болго. Layer 1Gaussian Blur эффектийг хий. Ингэснээр зураг уран сайхны талаасаа их гоё засагддаг. Үүнийг PhotoShopGlamour эффект гэдэг.
Улаан нүдийг засах
Фото зурагт харанхуйд авсан хүний зурагт нүд нь улаан гарах явдал элбэг тохиолддог. Энэ алдааг PhotoShop програмаар засах боломжтой. Үүний тулд:
  1. RGB төлвөөр хадгалсан зургийг нээгээд нүдний хэсгийг нь татаж ойртуулна.
  2. Elliptical Marquee хэрэгслээр нэг нүдний улаан хүүхэн харааг тойргоор нь хамрууулан сонгож Shift товчтой хамт хоёрдахь хүүхэн харааг сонгоно.
  3. Selection/Feather командыг авч сонголтын хүрээг дотогшоо хумихдаа Feather radius талбарт 1 гэсэн утга өгөөд OK командыг сонгоно. Тоон утга их байх тусам радиус улам багасна.
  4. Channel  палитрыг нээж Blue суваг дээр Ctrl+3 товчны хослолоор очиж, Ctrl+C товчны хослолоор хөх нүдийг хуулж, Ctrl+1 товчны хослолоор Red сувагт очиж Ctrl+V товчны хослолоор гаргаж тавихад улаан нүд хөхөөр дарагдаж хардуу болно.
  5. RGB холимог суваг дээр очиж Image/Adjustment/Color Balance командаар нээгдэх харилцах цонхонд хасах эсвэл нэмэх өнгөө тохируулаад OK командыг сонгоно. Мөн Opacity нүдний утгыг багасгах замаар наад өнгийг цаад өнгөтэй нь нэвчүүлэн холих замаар хүссэн өнгөө гарган авч болно. Энэ үед зөвхөн хүүхэн хараануудыг сонгосон байна гэдгийг анхаараарай.
  6. Дээрх шат дамжлагаар улаан нүдийг устгаад Ctrl+D товчны хослолоор сонголтыг болиулна.
  7. Зургийн өнгө, тоны засварыг хийнэ. Ингэхэд улаан толбо харагдахгүй болно. 
  8.  Хийсэн ажлаа хадгал.

1 comment: