Хуучин зураг сэргээх
- Эх зургаа нээнэ.
- Засах зургийг эхний байдлаар нь History палитрт бичиж үлдээнэ. Үүний тулд New Snapshot командыг авч үүссэн давхаргыг Start гэж нэрлэе.
- Зургийн эвдрэлийг тухайн байдлаас нь хамаараад Filter/Noise/Dust & Scratches (тоос ба сараачилт), Gaussian Blur, De speckle, Median зэрэг фильтрүүдийг ашиглан арилгана. Тухайлбал:
- Filter/Noise/Dust & Scratches командаар нээгдэх цонхонд Preview хяналтын товчийг идэвхжүүлж, Radius нүдний гүйгч сумыг зургын жижиг дефектүүдийг бүдгэртэл гүйлгэнэ. Харин Threshold-оор дээрх бүдэгрүүлэлтээр ууссан зургийн тодролыг сэргээнэ.
- Засвар хийсэн зургаа History палитрт бичиж үлдээнэ. Үүний тулд New Snapshot командыг авч үүссэн давхаргыг Filtered гэж нэрлэе.
- History Brush хэрэгслийг сонгож Options мөрний өнгө нэвчилтийн горимыг Darken болгож, бийрийн хэмжээг зургийн ан цав, эвдрэлийн цэгээс арай өргөнөөр авч цайруу эвдэрлүүд дээгүүр арчина.
- Бараан эвдрэлийг арилгахдаа Options мөрний өнгө нэвчилтийн горимыг Lighten болгож өмнөх арчилтад өртөөгүй үлдсэн хэсгийг арчина.
- Засвар хийсэн зургаа History палитрт бичиж үлдээнэ. Үүний тулд New Snapshot командыг авч үүссэн давхаргыг Last гэж нэрлэе. Хэрвээ засвар дууссан гэж үзвэл Start, Filtered агшны зургуудаа устгана.
- Зурагт гарсан том хэмжээний ан цав, эвдрэлийг Clone Stamp, Healing Brush зэрэг хэрэгслээр арилгах нь илүү тохиромжтой.
- Харин скайнердсэн зургийг Image/Mode/Grayscale командаар хар цагаан төлөвт шилжүүлэн хадгалалтын улмаас үүссэн шарланги болон хүрэн өнгийг нь арилгана. Ингээд хар цагааны тодролыг нь сайжруулахдаа Image/Adjustment/Curves командаар нээгдэх цонхонд бараан пикселийг хөндөхгүйгээр муруйд хоёр цэг аван муруйлтын бага утгаар цайруу пикселүүдийг цайруулна.
Дадлага 8. Хуучин фотог шуурхай тоймлон будах арга
Curves (муруй)-гаар зураг будах
- Өмнөх аргуудаар засч контрастыг нь тодруулсан хар цагаан зургийн фоныг урьд үзсэн аргачлалаар сонгон устгасны дараа Image/Mode/RGB командаар RGB Color төлөвт шилжүүлнэ.
- Lasso хэрэгслээр хүний нүүрний хэсгийг сонгоод Curves харилцах цонхны Channel жагсаалтаас Red, Green, Blue сувгуудаар ээлжлэн орж муруйн дагуу цэг өгч муруйг тахийлган хүний нүүр царайны бодит өнгийг оруулна.
- Үс ба хувцсыг мөн Lasso хэрэгслээр тус тусад нь сонгож зохих өнгөөр будна. Зургын тодрол ба ялгарлын засварыг Image/Adjustment/Levels командаар нээгдэх цонхонд хар цагаан цэгүүд болон дундын саарал цэгийн засварын аргуудыг ашиглан засна.
- Image/Adjustment/Variation командаар нээгдэх цонхноос зохимжит хувилбарыг сонгон нэр өгч хадгална.
- 2 зургыг нэгтгэн монтажлахдаа зэрэг нээж байгаад Move хэрэгслээр нэгийг нь чирж нөгөө зураг дээр байрлуулна. Ингээд том зурагтай давхаргыг гаргаж Edit/Free Transform командыг сонгоход зураг маркер бүхий жаазанд орно. Гараас Shift товчтой хамт нэг өнцгөөс дотогш хумиж жижигрүүлнэ. Нүүрэн талд нь гаргах зургийг чирж нөгөө зураг дээр нь тавина.
- Зургийн дутуу хэсгийг нөхөхдөө эх зургаас нөхөх хэсгийг Lasso хэрэгслээр сонгож Layer давхаргын Create a new layer командаар шинэ давхарга нээж хуулж тавиад Edit/Free Transform/Flip horizontal командаар зургийг эргүүлээд Move хэрэгслээр нөхөх хэсэгт байрлуулна.
- Background буюу дэвсгэр давхарга дээрээ очоод Gradient хэрэгслээр уусгалттай фон хийж зургийг бэлэн болгоно.
- Хэрэв зурагт орсон хүний нүүрийг солих бол оруулах зургийн нүүрний хэсгийг тусад нь сонгож цаад зургийн тодрол ба ялгаралтай ойролцоо болгон тохируулж Move хэрэгслээр чирж тавихад шинэ давхарга болж орно. Ингээд Edit/Free Transform командыг сонгож гараас Shift товчийг дарж зургийн хэмжээг хуучин толгойтой нь сайтар тааруулаад хүний толгойн монтажны зах хөвөөгөөр гарсан хурц ирмэгийг Blur хэрэгслээр зөөлрүүлэн арчина.
- Зургаа хадгална.
No comments:
Post a Comment