Энэ дадлага ажлаар бид эффект ашиглан төрөл бүрийн хэлбэр бүхий үсэг бичиж сурна.
Зурагт текст оруулах
- Зургийн файлаа нээнэ.
- Гараас Т товч, эсвэл Horizontal Type хэрэгслийг сонгоно.
- Options мөрөнд үсгийн шрифт, хэмжээ, өнгө, хэлбэр зэргийг тохируулна.
- Текстээ шивж оруулна.
Хэлбэр оруулах
- Өмнө бичсэн текст бүхий давхаргаа Duplicate Layer командаар хувилна.
- Options мөрний Create Warped Text дүрсийг сонгоно. Нээгдэх цонхонд үсэгт оруулах хэлбэр, текстийн бичигдэх чиглэл, аркны гүдийлт, тэгш бус хэмээр өрөх зэрэг тохиргоог хийнэ.
Гал мэт үсэг
- Шинэ баримтыг 1117х790 px хэмжээ, 266 pixel/inch нарийвчлалтай, дэвсгэрийг цагаанаар нээ.
- Гараас Ctrl+I товчоор дэвсгэрийг хар болгоно.
- Horizontal Type хэрэгслээр үсгийн хэмжээг 85pt байхааар “ГАЛ” гэсэн текст бич. Энэ давхаргаа Fire гэж нэрлэн давхаргаа хувил.
- Fire Copy давхаргаа сонгон Edit/Transform/Rotate 90 CCW командыг сонго.
- Filter/Stylize/Wind эффектийг 4 давтаж хий.
- Edit/Transform/Rotate 90 CW командыг сонго.
- Fire Copy давхаргадаа Filter/Blur/Gaussian Blur эффект оруул.
- Create new fill or adjustment layer товчоор нээгдэх цэсээс Hue/Saturation командыг сонгон Colorize идэвхжүүлэн Hue 40, Saturation 100, Lightness 0 гээд ОК.
- Fire Copy давхаргаа хувилаад Fire Copy2 үүсэхээр нь Create new fill or adjustment layer товчоор нээгдэх цэсээс Hue/Saturation командыг сонгон Colorize идэвхжүүлэн Hue 40 болго.
- Fire Copy давхаргын Mode нүдэнд Color Dodge сонгоод Fire Copy давхаргыг Fire Copy 2 давхаргатай Merge Down командаар нэгтгэ.
- Fire Copy давхаргадаа орж Smudge хэрэгслээр ирмэгийг үрнэ. Ингэхдээ Options мөрний Strength нүдэнд 70% , бийрний диаметр 47 гэх мэтээр тохируулан галынхаа дотор талаас гадагш нялах замаар дөлний хэлбэрийг улалзуулна.
- Бийрээ нарийн болгон хар фоноос буцаан цагаан дөл рүү нялж татахад галын бөөн хэсэг дундуураа тасарч дөлний хагалбар гарна.
- Fire давхаргыг хувилж Fire copy 2 нэртэй болохоор нь хар өнгөөр будна.
- Fire copy 2 давхаргыг хувилж Fire copy 3 нэртэй болохоор нь хаяг дээр Ctrl товчтой хамт сонгоод цагаанаас хар өнгө рүү уусалттай фон оруулаад Hard Light өнгө нэвчилтийн горимыг сонгоно. Ингэхэд Fire copy 2 –ийн өнгөний тодорхой хэсгийг авсан уусалт үүснэ.
- Fire copy давхаргын Opacity-г 55% болго. Ингэхэд үсэгний дунд хэсэг улайсаад дээрээсээ авалцан шатаж буй мэт төрхтэй болно.
- Fire-аас дээд талын давхаргуудыг нэгтгэж Edit/Free Transform командаар 180 градус эргүүлж, Opacity-г 65% болго. Ингэхэд бичиг шилэн тавцан дээр туссан мэт харагдана.
Цастаж мөстсөн мэт үсэг
- Шинээр баримт нээн дэвсгэрийг нь White, эсвэл Background Color болгон тохируул.
- Tools-ээс Set foreground color товчийг сонгож нээгдэх Color Picker харилцах цонхонд R=78, G=155, B=171 гэсэн өнгө гаргаж фононд цутгана.
- Tools-ээс Horizontal Type хэрэгслийг сонгож “ЦАС” гэж бич.
- Edit/Transform/ Rotate 90 CCW командаар цагийн зүүний эсрэг 90 градус эргүүлнэ.
- Filter/Stylize/Wind филтерийг 3 давтахад үсэгний баруун талаас салхи алхилсан мэт харагдаж байна.
- Edit/Transform/ Rotate 90 CW командаар буцааж тэгшлэнэ.
- Filter/Brush Strokes/Spatter фильтерийг хэрэглэн Radius 15 smoothness 10 гээд OK командыг дарахад цас мөсөнд баригдсан мэт болно.
Гэрэлт үсэг
- 600х600 хэмжээтэй, дэвсгэр нь White баримт нээ.
- Image/Adjustment/Invert командаар, эсвэл гараас Ctrl+I товчны хослолыг дарж дэвсгэрийг хар болго.
- Tools-ээс Horizontal Type хэрэгслийг сонгож, үсгийн хэмжээ 48 pt, мөр хоорондын зайг 40pt байхаар тохируулан “ГЭРЭЛТ ҮСЭГ” гэж бич. Мөр хоорондын зайг Options мөрний Toggle the Character and Paragraph хэрэглүүрийг сонгон нээгдэх палитрын Set the leading талбарт тохируулна.
- View/Rulers команд, эсвэл гараас Ctrl+R товчны хослолыг дарж удирдах шугамыг гарга.
- Удирдах шугамнаас чирэх үйлдлээр хөндлөн ба босоо тэнхлэгт адил 2 дээр тиг зураас татан эндээ текстээ голлуулан байрлуул.
- Layer/Merge Visible команд, эсвэл гараас Ctrl+Shift+E товчны хослолыг дарж давхаргуудыг нэгтгэ.
- Filter/Blur/Gaussian blur фильтерийг 2 pixel радиустай хэрэглэн үсгийг бүдэгрүүл.
- Filter/Stylize/Solarize фильтер сонго.
- Үндсэн давхаргыг хулганаар чирж Layer палитрын Create a new layer товч дээр байрлуулан дарж давхаргыг шинээр хувил.
- Filter/Distort/Polar Coordinates командаар нээгдэх цонхноос Polar to Rectangle хяналтын товчийг идэвхжүүлэн ОК командын товч дар.
- Ctrl+I товчны хослолоор фоныг хөрвүүлэн шинэ давхаргын фоныг цагаан болго.
- Салхины эффект оруул. Үүний тулд Edit/Transform/ Rotate 90 CW командаар цагийн зүүний дагуу 90 градус эргүүл. Filter/Stylize/Wind командыг сонгон нээгдэх харилцах цонхноос from to right сонголтыг идэвхжүүлэн ОК. Энэ үйлдлийг 2 давтан хийнэ.
- Image/Adjustment/AutoLevels командаар, эсвэл Ctrl+Shift+L товчны хослолоор түвшингийн тохиргоог автоматаар хий.
- Ctrl+I товчны хослолоор фоныг дахин хөрвүүл. Салхины эффектийг 3 дахин хэрэглэ. Үүний тулд Ctrl+F товчны хослолыг мөн 3 удаа дар.
- Edit/Transform/ Rotate 90 CСW командаар цагийн зүүний эсрэг 90 градус эргүүлж текстээ толгойг нь хөнтрүүлэн тэгшил.
- Filter/Distort/Polar Coordinates командаар нээгдэх цонхноос Rectangle to Polar хяналтын товчийг идэвхжүүлэхэд гэрэл голоосоо туйлын маягаар тал тал тийш цацарна.
- Background давхарга дээр хулганы хос даралт хийн нэр өгөөд, үүнийгээ хулганаар чирэн дээд давхаргынхаа дээр нь гаргаж тавь.
- Өнгө нэвчилтийн талбараас Screen горимыг сонгож хоёр давхарга уусан зохицохоор нь Ctrl+Shift+E товчны хослолоор давхаргуудыг нэгтгэ.
- Баримтаа хадгал.
Гурван хэмжээст үсэг
- 440х200 хэмжээтэй, дэвсгэр нь White баримт нээ.
- Image/Adjustment/Invert командаар, эсвэл гараас Ctrl+I товчны хослолыг дарж дэвсгэрийг хар болго.
- Tools-ээс Horizontal Type хэрэгслийг сонгож, үсгийн хэмжээ 48 pt байхаар тохируулан “3 D ҮСЭГ” гэж бич.
- Layer/Rasterize/Type командаар үсгийг растр зураг болгоно.
- Edit/Transform/Perspective командыг сонгон гарах маркераас хулганаар чирж үгийн алслалтыг тохируулна.
- Үг бүхий давхаргыг хулганаар чирж Layer палитрын Create a new layer товч дээр байрлуулан дарж давхаргыг шинээр хувилна.
- Шинэ давхаргын өмнөх нүдний дүрсэн дээр дарж түр унтраана.
- Backgound давхаргыг сонгон Ctrl+Shift+E товчны хослолоор идэвхтэй давхаргуудыг нэгтгэнэ.
- Filter/Blur/Motion Blur командыг сонгон Angle-д -40, Distance-д 20 pixel гэж өгнө.
- Filter/Stylize/Find Edges командыг сонгоход хар фон цагаанаар солигдоно.
- Ctrl+I товчны хослолыг дарж дэвсгэрийг хар болго.
- Бичигтэй давхаргаа асааж Opacity-г 70 % болгон Tools-ээс Move хэрэгслийг сонгон бичиг дээрээс чирж алслалд орсон үгийн хамгийн наад ирмэг дээр тавина.
- Хоёр давхаргаа нэгтгээд дахин хувилж Opacity-г 30 % болгон эргэж нэгтгэнэ.
- Баримтаа хадгал.
Эвдэрсэн үсэг
- 200х200 хэмжээтэй, дэвсгэр нь White баримт нээ.
- Image/Adjustment/Invert командаар, эсвэл гараас Ctrl+I товчны хослолыг дарж дэвсгэрийг хар болго.
- Image/Mode/Grayscale командаар хар цагаан төлөвт шилжүүл.
- Filter/Render/Clouds
- Filter/Pixelate/Crystallize (Cell size 10)
- Image/Adjustment/AutoLevels командаар, эсвэл Ctrl+Shift+L товчны хослолоор түвшингийн тохиргоог автоматаар хий.
- Image/Adjustment/Threshold командаар Threshold Level-ийн хар цагааныг нь тэнцүү болтол тохируул.
- Зургийнхаа Channel сувагт орж хаягнаас нь хулганаар чирж Create a new Channel товч дээр байрлуулан дарж давхаргыг шинээр хувилна. Энэ хувь дээрхи бүх үйлдлүүдийг давтана.
- Map.psd файл болгон хадгал.
- 600х200 хэмжээтэй, дэвсгэр нь White байх шинэ баримт нээ
- “ЭВДРЭЛ” гэсэн текст бичээд давхаргын хаяг дээр нь Ctrl товчтой хамт дарж сонгоод Ctrl+Shift+I товчны хослолоор эсрэг инверс хий.
- Select/Modify/Expand командыг авч утгыг нь 3 рх болго.
- Layer/Flatten Image командаар давхаргуудыг нэгтгэнэ.
- Filter/Distort/Displace командаар нээгдэх цонхны Horizontal Scale, Vertical Scale-ийг 2 %, Tile, Wrap Around-ийг идэвхжүүлээд OK командыг дарна.
- Нээгдэх цонхноос өмнөх map.psd файлаа дуудаж оруулна.
- Ctrl+Shift+I товчны хослолоор эсрэг инверс хий.
- Ctrl+F товчны хослолоор Displace фильтерийг дахин хэрэглэнэ.
- Ctrl+D товчны хослолоор сонголтыг хүчингүй болго.
- Баримтаа хадгал.
Тунгалаг үсэг
Үсэгний цаад дүрсүүд нэвт гэрэлтэхээр шил мэт тунгалаг бичихийн тулд:
- Зургийн файлаа нээнэ.
- Гараас Т товч, эсвэл Horizontal Type Mask хэрэгслийг сонгон фон дээр дарж “ШИЛ” гэж бич.
- Layer палитрын Background давхарга дээр right-click хийн нээгдэх цэсээс Layer via copy командыг сонго. Ингэхэд бичсэн үг цаад фоноо авч Layer 1 шинэ давхарга үүснэ.
- Layer1 давхарга дээр right-click хийн нээгдэх цэсээс Blending Options командыг сонгон Bevel and Emboss, Satin эффектүүдийг ашигла. Дараах тохиргоог хий.


- Үсгийг цайруулахын тулд Layer палитрын Create new fill or adjustment layer товчийг сонгож нээгдэх цэсээс Levels командаар нээгдэх цонхны Input Levels хэсгийн голын нүдэнд 2.0 гэсэн утга оруулаад ОК командыг сонго.
- Layer Style-ийн Drop Shadow дараах тохиргоог хий.
Opacity 50, angel 30, Distance 10, Spread 0, Size 10
Inner Shadow:
Blend Mode: Screen, opacity 90, angle 30, Distance 5, Choke 0, Size 5
- OK командыг авна.
ene dadlaga ih hetsuu yumaa bagshaa :D
ReplyDeletethh
ReplyDeletebayarlla bagshaa ystoi goe ajil baina
ReplyDelete