Ажлын зорилго: Бэлэн зургийн сангаас болон файлаас зураг оруулах,
зургийн хэмжээг өөрчлөх, засварлах, зөөх, зураг задлах, нэгтгэх, текстэн дунд
зураг байрлуулах, Drawing хэрэглүүрүүдийг ашиглах, autoshape, textbox үүсгэх,
өнгө сүүдэр оруулах
Ажлын
дараалал:
1. Өмнө
боловсруулсан хүснэгт бүхий файлаа нээ.
2. Хүснэгт
№1-д WordArt ашиглан “Хичээлийн хуваарь” гэсэн гарчиг оруулж хуудасны голд
байрлуул. (Insert/Text/Word Art)
3. “Хичээлийн
хуваарь” гэсэн гарчигийн урд, ард талд бэлэн зургийн сангаас зураг оруул.
(Insert/Illustrations/Clip Art)
4. Бэлэн
дүрсийн сангийн бүлэг тус бүрээс нэг нэг дүрс оруул.
(Insert/Illustrations/Shapes)
5. Дүрс
тус бүрийн дотор текст
бичиж, текстийн болон дүрсийн форматыг өөрчил.
6. Дүрс
бүрд Format/ Shape Fill хэрэглүүрийн Fill Effects харилцах цонхны 4 хуудас тус
бүрийг ашиглан дэвсгэр фон оруул.
7. Дүрсийн
гадуур хүрээ шугамны өнгийг өөрчил.
8. Бэлэн
болсон дүрсээ баримтын текст бүхий хуудсанд текстээр хүрээлүүлэн байрлуул.
9. Зураасан
объект тус бүрд төрөл бүрийн сүүдэр оруул.
10. Бэлэн зургийн сангаас компьютерийн зураг
оруул. Тухайн зургаа төхөөрөмж тус бүрээр нь салгаж байрлуул.
11. Задалсан зургаас тохирох хэсгүүдийг цуглуулан
нэгтгэж шинэ зураг үүсгэ.
12. Баримтанд дурын зураг оруулан (Insert/Illustrations/Picture), зургийн тодорхой хэсгийг тасалж аван Picture tools/ Format багцын хэрэглүүрүүдийг ашиглан форматла.
13. Оюутны дүнгийн хүснэгтээр график байгуул.
14. Баримтанд төрөл бүрийн диаграм схем оруулж, форматыг нь өөрчил.
15. Зураг тус бүрийг нэрлэн дугаарла. (References/ Insert Caption)
16. Зургийн нэрээр жагсаалт үүсгэ. (References/ Table of figures Dialog)
17. Баримтаа хадгал.
No comments:
Post a Comment