Solver
Хүснэгтэн
мэдээллийн тооцооллын үр дүн нь тодорхой нөхцөлтэй хувьсагчдын утгуудаас
хамаарсан үед нөхцлийн үр дүнг өөрчлөн, хувьсагчдын утгуудыг автоматаар олох,
өөрөөр хэлбэл хамгийн бага зардлаар хамгийн зохистой үйлдвэрлэлийн бүтэц
бүрдүүлэх, байгаа нөөцөөр хамгийн их ашиг орлого олох, тээврийн бодлого бодох зэрэг боломжийг Solver дэд програм хангаж өгдөг. Solver нь Data багцын Analysis бүлэгт байрладаг ба хэрвээ энд байхгүй байвал нэмж
суулгах шаардлагатай.
Solver дэд програм суулгах
1. File/Options
командыг сонгоно.
2. Нээгдэх Excel Options харилцах цонхны Add Ins бүлгийг сонгоно.
3. Go командын товчийг сонгоно. Add-Ins харилцах цонх нээгдэнэ.
4. Solver
Add-in хяналтын товчийг идэвхжүүлээд
OK командын товчийг сонгоно.