Үзүүлэн бэлтгэх
Ажлын зорилго: PowerPoint програм ашиглан үзүүлэн бэлтгэх,
үзүүлэнд схем, хүснэгт оруулах, үзүүлэнг
гаргах
Ажлын
дараалал:
1. Шинээр үзүүлэн нээж, эхний слайдын “Click add Title”
талбарт ангийнхаа нэрийг, “Click add sub title” талбарт өөрийнхөө нэрийг
бич.
2. Ангийн нэрийг ягаан, ногоон өнгийн шатлал бүхий фон
дээр улаан өнгөөр гарга.
3. Өөрийн нэрийг цэнхэр өнгөтэй, тод, сүүдэртэй болгон
шар өнгийн дэвсгэр фон оруулж, гадуур хүрээг ногоон өнгөтэй болго.
4. Үзүүлэнд Title and text бүтэцтэй слайд нэмж оруул.
5. Нэмж оруулсан слайдын гарчгийн талбарт “1-р улирлын
хичээл сонголт”, текст талбарт хичээлүүдээ жагсаан бич.
6. Хичээлийн нэрс бичсэн жагсаалтыг зурган тэмдэгтээр
дугаарлан, мөр хоорондын зайг 1.5 байхаар тохируул.
7. Хичээлийн нэрс бичсэн талбарт зурган фон оруул.
8. Эхний слайдад Couture бэлэн загварыг, 2-р слайдад Slipstream
бэлэн загварыг оруул.
9. Слайд тус бүрийг бүхэлд нь хөдөлгөөнд оруул. Хөдөлгөөний
хурд нь дунд зэрэг байхаар тохируул.
10. Слайдын элемент (текст) тус бүр дээр өөр өөр хөдөлгөөнт
эффект оруул.
11. Слайдын объектуудад нэмэлт хөдөлгөөн оруулж, хөдөлгөөнт
эффектийн дарааллыг тогтоо.
12. Үзүүлэнгийн слайдуудыг эрэмбэлж хар. Эрэмбэлсэн үзүүлэнгийн
1-р слайдыг үзүүлэнгийн төгсгөлд хуул. 2-р слайдыг хуулбар слайдын ард зөөж
байрлуул. 1-р слайдыг устга.
13. Эрэмбэлсэн үзүүлэнгээ энгийн горимд хар. Үзүүлэнг
компьютерийн дэлгэц ашиглан хар.
14. Файлыг өөрийн хавтсандаа хадгал.
15. Бэлэн агуулгат загвараас сертификатын загвар бүхий үзүүлэн
бэлтгэ.
16. Өмнө хадгалсан үзүүлэнгээ нээж, үзүүлэнгийн слайд бүрд
хөл толгой текст оруул.
17. SmartArt-аас Organization chart буюу байгууллагын бүтцийн схем
байгуулах загвар бүхий слайд нэмж оруулан тараах материал дээрх схемийг
байгуул.
18. Схемийн хайрцгуудыг өөр өөр байхаар форматла.
19. Схемийн хайрцаг тус бүрд болон текст тус бүрт хөдөлгөөнт
эффект оруул.
20. Үзүүлэнд хүснэгт байгуулах загвар бүхий слайд нэмж
оруул. Хичээлийн хуваарь бүхий хүснэгт байгуул.
21. Хүснэгтийг өөрийн хүссэнээр форматла.
22. Үзүүлэнд бэлэн зураг оруул. Зургийн хэмжээ, байрлалыг өөрчил.
Зургийн өнгө, гэрлийн тохиргоог өөрчилж үз.
23. Шинээр слайд нэмэн гарчиг хэсэгт нь “Text Box ба Дүрс”
гэж бичин Text талбарт нь Drawing хэрэглүүрийн мөрөөс Text Box, бусад дүрсүүдийг
оруулан эдгээр дүрсүүддээ тоочсон текст оруулан дүрсийг хүссэн градусаараа эргүүл.
24. Үзүүлэнд диаграм бүхий слайд нэмж оруулан диаграмаа өөрийн
хүссэнээр форматла.
25. Бэлэн болсон үзүүлэнг компьютерийн дэлгэц ашиглан үзүүл.
26. Үзүүлэнгийн слайд бүрд Back, Next, Finish гэсэн үйлдэл
гүйцэтгэх товч нэмж оруулан холбоос хий. Товчны форматыг өөрчил.
27. Үзүүлэнгийн сүүлчийн слайдад Word програмтай холбогдох
холбоос бүхий товч оруул.
28. Интернетээс видео бичлэг татаж оруул.
28. Интернетээс видео бичлэг татаж оруул.
29. Үзүүлэнгээ өөрийн хавтсандаа нууц үгтэйгээр хадгал.
No comments:
Post a Comment