Дадлага 15

Solver 

Хүснэгтэн мэдээллийн тооцооллын үр дүн нь тодорхой нөхцөлтэй хувьсагчдын утгуудаас хамаарсан үед нөхцлийн үр дүнг өөрчлөн, хувьсагчдын утгуудыг автоматаар олох, өөрөөр хэлбэл хамгийн бага зардлаар хамгийн зохистой үйлдвэрлэлийн бүтэц бүрдүүлэх, байгаа нөөцөөр хамгийн их ашиг орлого олох, тээврийн бодлого бодох зэрэг боломжийг Solver дэд програм хангаж өгдөг. Solver нь Data багцын Analysis бүлэгт байрладаг ба хэрвээ энд байхгүй байвал нэмж суулгах шаардлагатай.
Solver дэд програм суулгах
1.    File/Options командыг сонгоно.
2.    Нээгдэх Excel Options харилцах цонхны Add Ins бүлгийг сонгоно.
3.    Go командын товчийг сонгоно. Add-Ins харилцах цонх нээгдэнэ.
4.    Solver Add-in хяналтын товчийг идэвхжүүлээд OK командын товчийг сонгоно. 

Дадлага №14

Ажлын зорилго: График байгуулах, графикт засвар хийх, Өгөгдлийн сан үүсгэх, шүүлтүүр тавих, хүснэгтийн өгөгдлийг эрэмбэлэх, нүдний өгөгдөлд хязгаарлалт тавих, бүтцийн хүснэгт

Дадлага №12

Ажлын зорилго: Excel программын ажлын хуудасны нэр өөрчлөх, шинээр ажлын хуудас нэмэх, хасах, зөөх, хуулах, өгөгдөл оруулах, ажлын хуудасны өгөгдлийн форматыг өөрчлөх, текстийг нүдэнд байршуулах, бичигдэх чиглэлийг өөрчлөх, нүд нэгтгэх, хүрээ үүсгэх.


Дадлага №11

Үзүүлэн бэлтгэх

Ажлын зорилго: PowerPoint програм ашиглан үзүүлэн бэлтгэх, үзүүлэнд схем, хүснэгт оруулах, үзүүлэнг гаргах