Дадлага ажил 6.

Зураг чөлөөлөх
Энэ дадлага ажлаар бид зургийг хайчлах, эргүүлэх, хэсэглэн сонгох болон зургаас дүрс чөлөөлж авах аргуудыг сурах болно.  


1.1 Зургийг хайчлах, эргүүлэх, хэсэглэн сонгох
 Зураг хайчлах
  1. Зургийн файлаа нээнэ.
  2. Image/Rotate Canvas/Arbitrary командаар нээгдэх цонхны Angle нүдэнд далиуг тэгшлэх өнцгийн хэмжээг бичнэ. Тэгшлэх зүгийг цагийн зүүний дагуу бол CW, цагийн зүүний эсрэг бол CCW-г сонгоно.
  3. Хэрвээ зургийн тэнхлэгийг тэгшлэхээр далиу хэсгийн цаана өөр фон цухуйж харагддаг тул зургийг тэгшлэн тайрах хэрэгтэй. Ингэхдээ Crop хэрэгслийг сонгон чирэх үйлдлээр кадрлан татахад дөрвөн буландаа тэмдэглэгээ бүхий хүрээ үүсэхэд гараас Enter товч, эсвэл хулганы хос даралтыг хийнэ.
Зургийг эргүүлэх
  1. Босоо зургийг хөндлөн болгох эргүүлэх бол Image/Rotate Canvas дэд цэсээс тохирох командыг сонгоно.
  2. Харин зургийг зориуд эргүүлэх, налуулах, масштаблах, алслалд оруулах зэрэг эффектийг Edit/Transform командаар гүйцэтгэнэ. Үүнд:
  • Scale командаар масштабаар хэмжээг нь өөрчилнө. Тэгш хэмээр өөрчлөх бол гараас Shift товчтой хамт чирэх үйлдлийг гүйцэтгэнэ.
  • Skew командаар налах хэмжэээг тохируулна.
  • Distort командаар зургийн хэмжээг шахах, сунгах хэмээг тохируулна.
  • Perspective командаар зургийг алслалд оруулна.
  • Flip Horizontal командаар зургийг хэвтээ тэнхлэгээр хөрвүүлнэ.
  • Flip Vertical командаар зургийг босоо тэнхлэгээр хөрвүүлнэ.
  • Rotate командаар зургийг эргүүлнэ.
1.2 Зургийг хэсэглэн сонгох
  1. Ямар нэг зургийн хэсгийг тусгаарлан сонгосноор түүнийг чөлөөлөх боломжтой болно. Хэрэв уг дүрс геометрийн зөв хэлбэртэй бол Rectangular Marquee, Elliptical Marquee хэрэгслүүдийг хэрэглэнэ. Эхний сонголт дээр нэмж сонгох бол гараас Shift товчийг дарж дараагийн хэсгийг сонгоно.
  2. Харин нэг өнгийн дүүргэлттэй фон дээр Magic Wand хэрэгслээр нэг дохиход фон идэвхжихээр нь Select/Inverse командаар сонголтыг хөрвүүлэн дүрсүүдийг нийтэд нь сонгоно.
  3. Чөлөөлсөн зургийн арын фонтой харьцах ирмэг нь бага зэрэг уусалттай байх нь зохимжтой байдаг. Иймээс сонголтыг тал талаас нь ижил өргөнөөр хумихдаа Select/Modify/Contract командыг ашиглана.
  4. Хурц ирмэгтэй хэсгийн дугуйралтыг нэмэгдүүлнэ гэвэл Select/Feather командаар нээгдэх цонхонд утгаа өгнө.
  5. Тухайн зурагны аль нэг хэсэгийн ойролцоо өнгө тонтой хэсгийг сонгох бол Select/Color Range командыг сонгоно.
  6. Зургийн сүүдэртэй хэсгийг цайруулах бол хэтэрхий сүүдэртэй хэсгийг соруулж сонгоод Image/Adjustment/Brightness/Contrast командыг ашиглана.
  7. Select/Modify командаар хийсэн сонголтод өөрчлөлт оруулах боломжтой. Үүнд:
  • Border командаар өгсөн пикселийн утгатай адил өргөнтэй давхар сонголт хийнэ.
  • Smooth командаар өгсөн пикселийн хэмжээгээр сонголтын булангийн хурц өнцгийг дугуйруулна.
  • Expand командаар өгсөн пикселийн хэмжээгээр сонголтыг нийтэд нь гадагш тэлнэ.
  • Contract командаар өгсөн пикселийн хэмжээгээр сонголтыг нийтэд нь дотогш хумигдана.
1.3 Зургийн фоныг баллуурдаж арилгах
Фонтой зургийн цаад фоныг арилгахдаа Background Eraser хэрэгслийг сонгон ашиглана.
1.4 Зургийн фоныг Extract фильтрээр арилгах
Хүн, амьтны үс зэрэг түвэгтэй дүрсийг чөлөөлөхөд хамгийн хурдан, ашигтай багаж нь Extract филтер юм. Үүний тулд:
  1. Filter/Extract командаар нээгдэх цонхонд томруулдаг шилээр дүрсийг татаж томруулна.
  2. Цонхны зүүн дээд талд байх Edge Highlighter хэрэгслээр чөлөөлөх объектыг хүрээлэн зурахдаа Brush Size нүдэнд хошууны өргөнийг тохируулна. Алдаж зурсан зураасыг Eraser-ээр арилгана.
  3. Объектийг битүүлж хүрээлээд дотор талд нь Fill хэрэгслээр будаг асгахад Preview товч идэвхжинэ. Түүн дээр дарахад зураг чөлөөлөгдсөн байдлаараа Extract дэлгэцэнд гарч ирнэ. Зургийн засварыг хийхдээ Cleanup, Edge, Touchup хэрэгслүүдийг ашиглана. Ингээд OK командыг авна.
Шинэ давхарга нээж фон дээрээ чөлөөлөгдсөн дүрсийг шууд оруулан тавьж зүйнэ.

No comments:

Post a Comment