Дадлага №12



Ажлын зорилго: Excel программын ажлын хуудасны нэр өөрчлөх, шинээр ажлын хуудас нэмэх, хасах, зөөх, хуулах, өгөгдөл оруулах, ажлын хуудасны өгөгдлийн форматыг өөрчлөх, текстийг нүдэнд байршуулах, бичигдэх чиглэлийг өөрчлөх, нүд нэгтгэх, хүрээ үүсгэх.

Ашиглах материал: А. Лекцийн материал
Б. Л.Буянжаргал, Д.Болормаа “Excel 2007 гарын авлага
В. Л.Буянжаргал, Д.Болормаа “Мэдлэг шалгах тест” тестийн ном
Г. Бусад
Ажлын дараалал:
  1. Sheet 1 ажлын хуудсан дээр Оюутны анкет нэртэйгээр дараах хүснэгтийг байгуулж 10 оюутны өгөгдөл оруул. 
  2.  Мөрийн өндөр, баганы өргөнийг хүснэгтийн агуулгад тохируулан өөрчил.
  3. Нүдний босоо болон хэвтээ тэнхлэгт Home/ Alignment бүлгийн хэрэглүүрүүдийг ашиглан өгөгдлийг зохистой байдлаар байршуул.
  4. Нүдэнд багтахгүй байгаа өгөгдлийг нугалж багтаа.
  5. Хүснэгтийн гадна, дотор хүрээ шугамыг өөр өөр байхаар тохируул.
  6. Огнооны өгөгдлийн форматыг өөр өөрөөр байхаар тохируул.
  7. Хүснэгтийн “Төрсөн огноо” баганы ард “Төрсөн гараг” хэмээх багана нэмж оруулан гарагын нэрээр жагсаалт үүсгэ (Custom Lists)
  8. Sheet 1 ажлын хуудасны нэрийг “Анкет” болгон өөрчил.
  9. “Анкет” ажлын хуудсыг  хуулбарла 
  10. “Анкет” ажлын хуудсын эх хувилбар байгаа ажлын хуудсыг нууцал.
  11. Хуулбарласан ажлын хуудсыг устга.
  12. Нууцалсан ажлын хуудсаа сэргээ.
  13. Sheet 2 ажлын хуудасны өмнө Sheet 4 ажлын хуудас нэмж оруул.
  14. Багана, мөр болон мужийг тус бүрд нь сонгон идэвхжүүлж үз.
  15. Sheet 2ажлын хуудсанд дэвсгэр зураг оруул.
  16. Анкет хуудаснаас бусад ажлын хуудасны нэрэнд дэвсгэр өнгө оруул.
  17. Ажлын хуудсуудыг бүлэглэн нэгэн зэрэг өгөгдөл оруулан, ижил хэвжүүлэлт хий.
  18. Баримтаа хадгалан Excel програмаас гар.

No comments:

Post a Comment