Томьёо, функцтэй ажиллах



Дадлага №13
Ажлын зорилго: Функц ашиглах, хэрхэн үүсгэх, толгой ба хөл тэмдэглэгээ оруулах, хэвлэх (2-р бүлгийн дадлага ажил 3)

Ажлын дараалал:
1.    Мужийн оператор ашиглах
2.    Функцийн ашиглах
3.    Нүднүүдийг автоматаар бөглөх
4.    Толгой ба хөл мэдээлэл оруулах
5.    Хэвлэх тохиргоо хийх
6.    Хэвлэх
Дадлага №14
Ажлын зорилго: Өргөн хэрэглэгддэг функц ашиглан тооцоолол хийж сурах, томъёонд засвар хийх
Ажлын дараалал:
1.   Дүнгийн хүснэгтэнд холбогдох өгөгдлөө оруул. Хүснэгтийн эхний хоёр мөрийн өгөгдлийг хэвтээ ба босоо тэнхлэгийн хувьд голлуулах, бичих чиглэлийг өөрчлөх, нүднүүдийг нэгтгэх, өгөгдлийг нугалж багтаах, өгөгдлийг шахаж багтаах зэрэг хэвжүүлэлт хий. Дүнгийн хүснэгт гарчгийн өгөгдлийг A1:U1 нүднүүдэд голлуул.
2.   Цаасыг хөндлөн байрлуулж, хүснэгтийг нэг хуудсанд багтаана.
3.   Дараах тооцооллоор нүднүүдийн бодолтыг хийнэ. Үүнд:
Ø Ирцын оноог томъёогоор бодож гаргана. 3 кредиттэй хичээл 16 семинар, 16 лекцийн ирцтэй байна. Үүний тулд:
1.   D4 нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулаад гарны горимыг EN болгоно.
2.   =c4*10/32 томъёог бичнэ.
3.   Enter товч дарна. 
Ø Явцын шалгалтын дүнг томъёогоор бодож гаргана. Эхлээд шалгалтын дүнгүүдийн дундаж дүнг бодоод дараа нь 20 гэсэн оноотой пропорцолж гаргана. Үүний тулд:
1.     H4 нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулна.
2.     =average(E4:G4)*20/100 томъёог бичнэ.
3.     Enter товч дарна.
Ø Лаб_ажлын дүнг томъёогоор бодож гаргана. Эхлээд лаб_ажлын дүнгүүдийн дундаж дүнг бодоод дараа нь 20 гэсэн оноотой пропорцолж гаргана. Үүний тулд:
1.     M4 нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулна.
2.     =average(I4:L4)*20/100 томъёог бичнэ.
3.     Enter товч дарна.
Ø Бие даалтын дүнг томъёогоор бодож гаргана. Эхлээд бие даалтын дүнгүүдийн дундаж дүнг бодоод дараа нь 20 гэсэн оноотой пропорцолж гаргана. Үүний тулд:
1.     Q4 нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулна.
2.     =average(N4:P4)*20/100 томъёог бичнэ.
3.     Enter товч дарна.
Ø 70 онооны дүнг гаргахдаа ирцын оноо, явцын шалгалтын дүн, лаб_ажлын дүн, бие даалтын дүнгүүдийг хооронд нь нэмээд бутархай тоотой гарсныг бүхэл тоо руу шилжүүлэн 10-тын оронгоор тоймлон гаргана. Үүний тулд:
1.   R4 нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулна.
2.   =round((D4+H4+M4+Q4),0)
3.   Enter товч дарна.
Ø Рейтингийн оноог T4 нүдэнд 70 онооны дүн дээр батлах шалгалтын 30 онооны дүнг нэмээд гаргана. Үүний тулд:
1.   T4 нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулна.
2.   =T4+S4
3.   Enter товч дарна.
Ø Үсэгт үнэлгээг U4 нүдэнд бодож гаргана. Үүний тулд:
1.   U4 нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулна.
2.   =IF(T4>=90,"A",IF(T4>=80,"B",IF(T4>=70,"C",IF(T4>=60,"D","F"))))
3.   Enter товч дарна.
Ø 4-р мөрөнд бичигдсэн томъёонуудыг доош нь харгалзах мөрүүдэд хуулна. Үүний тулд: Томъёотой нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулаад бөглөх залуур дээр хулганын заагч байрлуулаад хулганын заагч сум + ийм хэлбэртэй болсон үед доошоо хулганын чирэх үйлдлээр хуулна. 
Ø V11:V16 нүднүүдэд A, B, C, D, F, нийт гэсэн өгөгдлүүдийг оруулна.
Ø W11:W15 нүднүүдэд үсэгт үнэлгээ тус бүрийн тоог гаргана.
Үүнд:
1.   W11 нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулна.
2.   =countif(u4:u16,”A”)
3.   Enter товч дарна.
Үүнд: дараа дараагийн нүднүүдэд доорх байдлаар засаад оруулна.
1.   W12 нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулна.
2.   =countif(u4:u16,”B”)
3.   Enter товч дарна.
Ø W16 нүдэнд нийт үсгэн үнэлгээний нийлбэрийг олно.
Үүнд:
1.   W16 нүдэнд идэвхтэй нүдний курсор байрлуулна.
2.   =sum(w11:w16)
3.   Enter товч дарна.
4.   Баримтаа хадгал.

No comments:

Post a Comment