Дадлага 15

Solver 

Хүснэгтэн мэдээллийн тооцооллын үр дүн нь тодорхой нөхцөлтэй хувьсагчдын утгуудаас хамаарсан үед нөхцлийн үр дүнг өөрчлөн, хувьсагчдын утгуудыг автоматаар олох, өөрөөр хэлбэл хамгийн бага зардлаар хамгийн зохистой үйлдвэрлэлийн бүтэц бүрдүүлэх, байгаа нөөцөөр хамгийн их ашиг орлого олох, тээврийн бодлого бодох зэрэг боломжийг Solver дэд програм хангаж өгдөг. Solver нь Data багцын Analysis бүлэгт байрладаг ба хэрвээ энд байхгүй байвал нэмж суулгах шаардлагатай.
Solver дэд програм суулгах
1.    File/Options командыг сонгоно.
2.    Нээгдэх Excel Options харилцах цонхны Add Ins бүлгийг сонгоно.
3.    Go командын товчийг сонгоно. Add-Ins харилцах цонх нээгдэнэ.
4.    Solver Add-in хяналтын товчийг идэвхжүүлээд OK командын товчийг сонгоно. 

Жишээ 1
А компанийн маркетинг хариуцсан захирал компанийхаа зар сурталчилгааг үндэсний 4 сэтгүүлд хэвлүүлэхийг хүсчээ. Зар сурталчилгааг хүргэх хүний тоог хамгийн их байлгахийн тулд ямар сэтгүүлд хэдий хэмжээгээр хэвлүүлэхээ шийдвэрлэх хэрэгтэй болсон бөгөөд сэтгүүл тус бүрийн уншигч захиалагчдын тоо болон зар сурталчилгаа хэвлэх үнийн саналыг судалсан нь дараах байдалтай байна.


Маркетингийн захирал дараах нөхцлөөр хамгийн ашигтай хувилбарыг сонгохыг хүсчээ. Үүнд:
·                     Зар сурталчилгааг үзэх хүний тоог хамгийн их байлгах
·                     Эхний 3 сэтгүүлд хамгийн багадаа 8 удаа, 4 дэх сэтгүүлд хамгийн багадаа 10 удаа хэвлэгдсэн байх
·                     Зар сурталчилгааг хагаслан хэвлэх боломжгүй, өөрөөр хэлбэл зар сурталчилгааны хэвлэгдэх тоо бүхэл тоогоор илэрхийлэгдэнэ
·                     Аль ч сэтгүүлд хамгийн ихдээ 20 удаа хэвлэгдэнэ
·                     Хамгийн багадаа 10 сая хүн үзэх ёстой.
·                     Зар сурталчилгааны нийт төсөв 3 сая төгрөг байна.

Бодлого бодох аргачлал
1.    Дээрхи хүснэгтийг байгуул.
2.    Data/Analysis/Solver хэрэглүүрийг сонгоно. Solver Parameters харилцах цонх нээгдэнэ.
3.    Set Objective талбарт курсорыг байрлуулаад ажлын талбараас G9 нүдийг сонгоно. Ингэхэд Set Objective талбарт $G$9 гэж харагдана.
4.    Max сонголтын товчийг идэвхжүүлнэ.
5.    By Changing Variable Cells талбарт курсорыг байрлуулаад E5:E8 нүднүүдийг сонгон идэвхжүүлнэ. By Changing Variable Cells талбарт $E$5:$E$8 гэж харагдана.
6.    Add командын товчийг сонго. Add Constraint харилцах цонх нээгдэнэ.
7.    E5:E8 нүднүүдийг сонгон идэвхжүүл. Cell Reference талбарт $E$5:$E$8 гэж харагдана.
8.    Операторын жагсаалтаас int сонгоод дахин Add командын товчийг сонго. Ингэхэд Add Constraint харилцах цонх цэвэрлэгдэж дараагийн зааглалт нөхцөлүүдийг оруулах боломжтой болно.
9.    F9 нүдийг сонго. Cell Reference талбарт =$F$9 гэж харагдана.
10. Constraint талбарт курсорыг байрлуулаад ажлын талбараас G11 нүдийг сонгоно. 
11. Add командын товчийг сонго. Ингэхэд Add Constraint харилцах цонх цэвэрлэгдэж дараагийн зааглалт нөхцөлүүдийг оруулах боломжтой болно.
12. G9 нүдийг сонго. Cell Reference талбарт $G$9 гэж харагдана.
13. Операторын жагсаалтаас >= сонго.
14. Constraint талбарт курсорыг байрлуулаад ажлын талбараас G12 нүдийг сонгоно. Constraint талбарт =$G$12 гэж харагдана.
15. Add командын товчийг сонго. Ингэхэд Add Constraint харилцах цонх цэвэрлэгдэж дараагийн зааглалт нөхцөлүүдийг оруулах боломжтой болно.
16. E5:E7 нүднүүдийг сонгон идэвхжүүл. Cell Reference талбарт $E$5:$E$7 гэж харагдана.
17. Операторын жагсаалтаас >= сонго.
18. Constraint талбарт курсорыг байрлуулаад ажлын талбараас G13 нүдийг сонгоно. Constraint талбарт =$G$13 гэж харагдана.
19. Add командын товчийг сонго.
20. E8 нүдийг сонго. Cell Reference талбарт $E$8 гэж харагдана.
21. Операторын жагсаалтаас >= сонго.
22. Constraint талбарт курсорыг байрлуулаад ажлын талбараас G14 нүдийг сонгоно. Constraint талбарт =$G$14 гэж харагдана.
23. Add командын товчийг сонго. Ингэхэд Add Constraint харилцах цонх цэвэрлэгдэж дараагийн зааглалт нөхцөлүүдийг оруулах боломжтой болно.
24. E5:E8 нүднүүдийг сонгон идэвхжүүл. Cell Reference талбарт $E$5:$E$8 гэж харагдана.
25. Операторын жагсаалтаас <= сонго. Constraint талбарт курсорыг байрлуулаад ажлын талбараас G15 нүдийг сонгоно. Constraint талбарт =$G$15 гэж харагдана.
26. OK командын товч сонго. Ингэхэд Add Constraint харилцах цонх хаагдаж Solver Parameters харилцах цонх нээгдэнэ.
27. Solve командын товч сонго. Ингэхэд Solver Results харилцах цонх нээгдэнэ.
28. Reports бүлгээс Answer сонгоод ОК командын товч сонго. Ингэхэд Answer Report нэртэй ажлын хуудас шинээр үүснэ.

Дүгнэлт

А компаний маркетингийн захирал тавьсан шаардлагуудынхаа дагуу Solver програмаар бодолт хийж үзээд байгууллагынхаа зар сурталчилгааг 1-3-р сэтгүүл тус бүрд 20 удаа, 4-р сэтгүүлд 13 удаа хэвлүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр тус компаний зар сурталчилгааны зардалд төсөвлөсөн 3 000 000 төгрөгөөр хэвлүүлсэн зар сурталчилгааг нийт 19 650 000 хүнд хүргэх боломжтой болж байна. 

2 comments:

  1. энэ зургууд нь яагаад харагдахгүй бган бол?

    ReplyDelete
  2. Сайн байна уу зурагнууд нь алдаа заагаад байна

    ReplyDelete