1998 онд Бангкокийн Азийн наадамд Макаог 3-1-ээр хожиход, Хойд Солонгост оруулсан С.Одхүүгийн ард түмний гоол бол амьралдаа хэзээ ч амталж байгаагүй мэдрэмж, хайр, бахархал. Ямар олон хүн уйлсан гээч.
1998 онд Бангкокийн Азийн наадамд Макаог 3-1-ээр хожиход, Хойд Солонгост оруулсан С.Одхүүгийн ард түмний гоол бол амьралдаа хэзээ ч амталж байгаагүй мэдрэмж, хайр, бахархал. Ямар олон хүн уйлсан гээч. Ахиж үүнийг манай хөлбөмбөгчид бидэнд мэдрүүлнэ гэдэгт итгэж байна. 3-р сарын 15-д болох Монгол – Филиппин-ий тоглолтыг бүгдээрээ очиж дэмжээрэй. Бидний туслаж чадах зүйл бол энэ. 12 дахь тоглогчийн үүргийг чи, би, бид бүгдээрээ гүйцэтгэх ёстой. Гол нь Хөлбөмбөгийн холбоо минь сайн зохион байгуулаарай. Бид томоохон тоглолтыг үзэх туршлагагуй, тамирчдаа алдаа гаргахад нь хараал хэлдэг гэдгийг битгий мартаарай. Чангахан дуугардаг микрофон олж тавиарай. Тоглолтын өмнө тамирчдаа сайн сурталчилаарай. Үзэгчид таньдаг болог. Билетээ 15 000-аас хямдруулж тус болоорой. Нэг өнгийн хямдхан футболка билэтэнд нь дагалдуулж өгөөрэй. Өнгөөрөө ч болтугай нэгдэе. Цаашдаа ч дурсгалтай. Далбаанийхаа өнгөтэй адил улаан, цэнхэр, улаан болвол бүр гоё байх. Үзэгчдийн дунд хөтлөгч оруулж зохион байгуулалттай дуулуулаарай. Ямар байрлалаар тоглохоо үзэгчиддээ телевизээр тайлбарлаж өгөөрэй. Шигшээ багийн өмсгөл, бэлэг, дурсгалын зүйлс зараарай. Хожигдоно гэж айлгүй өөрсдөдөө итгэлтэй байгаарай. Хожил шаардахгүй, гоол шаардахгүй, зүгээр л Монголын шигшээ багийнхаа тоглолтыг үзэх өөрөө зүйрлэшгүй гоё.

No comments:
Post a Comment