- Шинээр баримт нээн бичих үгнийхээ уртаар бодож тэгш өнцөгт зураад саарал өнгө оруул.
- Filter/Noise/Add Noise командаар нээгдэх харилцах цонхны Monochromatic хяналтын товчийг идэвхжүүл.
- Image/Mode/Grayscale командаар саарлын шатлал төлөвт шилжүүлнэ.
- Horizontal Type Mask хэрэгслийг сонгож төмрийнхөө фон дээр дарахад тэрээр хагас тунгалаг улаан маскаар бүрхэгдэж, курсор анивчихаар нь “Төмөр” гэж бич.
- Layer палитрын Background дээр нэг дар.
- Layer/New/Layer via cut командыг сонгоход бичсэн үсэг үгийн хэлбэрээр фоныг зүсч үлдэнэ.
- Автоматаар үүссэн Layer1 давхаргын хаягийн ард хос даралт хийж нээгдэх Layer Style харилцах цонхонд Drop Shadow, Bevel and Emboss хяналтын товчийг идэвхжүүлж сүүдэр хийх, үсгийг нааш нь товойлгох эффектүүдийг өөрийн хүссэнээр тохируул.
- Үг бичих зургаа нээгээд Move хэрэгслээр зураг дээрээ шууд чирж оруулна.
- Хийсэн ажлаа хадгал.
Дадлага ажил 3.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment