Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний эхний тойргийн тоглолтууд долоо хоногийн даваа, лхагва, баасан гаригуудад Спортын төв ордонд болж байгаа.Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний эхний тойргийн тоглолтууд долоо хоногийн даваа, лхагва, баасан гаригуудад Спортын төв ордонд болж байгаа. Энэ баасан гаригт I тойргийн сүүлийн тоглолтууд болох бөгөөд багууд гурван тойрог өрсөлдөж, плей-оффт өрсөлдөх эрхээ авах юм. II тойргийн тоглолтууд 28-наас эхэлнэ. Одоогоор Nissan премьер лигт өрсөлдөж буй найман багаас дөрөв нь долоон тоглолт хийгээд байгаа бөгөөд эхний тойргийн долоон тоглолтын дараах байдлаар “Хасын Хүлгүүд” болон “Баянзүрх Буллз” багууд зургаан хожилтой 13 оноотойгоор адилхан тэргүүлж байна. Энэ сарын 21-ний хамгийн эхний тоглолт “Хүлгүүд” болон ХҮДС-ийн “Ирвэс” багийн хооронд өрнөж, 91:76 харьцаатай “Хүлгүүд”-ийн хожлоор өндөрлөсөн. Тус тоглолтод “Хүлгүүд”-ийн О.Ууганбаяр 19 оноо, Н.Золжаргал, П.Болортулга, М.Отгонмөнх нар 10-аас дээш оноо авч, багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулсан. Харин “Ирвэс”-ээс Э.Дорж-Арилд 21 оноо авсан байна. Өчигдрийн дараагийн тоглолт “TLG-13” болон ШУТИС-ийн “Акулууд” багийн тоглолтоор үргэлжилж, тус тоглолт 79:64 харьцаатай “Акулууд” ялалт байгуулсан. Тоглолтын турш ШУТИС-ийн багийн Д.Мөнхтөр 28 оноо авсан бол “TLG-13” багаас А.Гансүх 22 оноо авлаа. Энэ өдрийн сүүлийн тоглолт “Бридж Констракшн”-ы “Баянзүрх Буллз” болон “Сүлд” спорт хорооны “Офицерууд” багийн хооронд болсон. “Баян зүрх Буллз” багийн Т.Санчир энэ тоглолтод 25 оноо, Г.Баттөр 22 оноо авснаар багаа ялалтанд хүргэж “Офицерууд”-ыг буулгаж авсан юм. Nissan премьер лигийн ээлжит тоглолтууд өнөөдөр 17.00 цагаас Спортын төв ордний А зааланд үргэлжлэнэв
No comments:
Post a Comment