Эшли Коул “Челси”-гийн дасгалжуулагчийн албаны залууг буудаж шархтуулжээ

   
Английн хөлбөмбөгт ээлжит шуугиан дэгджээ. “Челси”-гийн хамгаалагч Эшли Коул саяхан бэлтгэл дээр 22-ийн калибрын винтовк авчирч, багийнхантайгаа марзганан, буудаж буй байдлаар тоглоод байж.

Английн хөлбөмбөгт ээлжит шуугиан дэгджээ. “Челси”-гийн хамгаалагч Эшли Коул саяхан бэлтгэл дээр 22-ийн калибрын винтовк авчирч, багийнхантайгаа марзганан, буудаж буй байдлаар тоглоод байж. Ингээд багийнхаа дасгалжуулагчийн албанд зүтгэдэг 21 настай Том Кауэнийг чиглүүлэн гохоо тартал, буун дуу тас хийж, залуу газар унажээ. Гэтэл Коулын барьж явсан буу цэнэгтэй байж таарсан гэнэ. Эшли үүнийгээ өөрөө мэдээгүй байсан бөгөөд Том Кауэнд түргэн тусламж үзүүлжээ. Азаар амин газар нь оноогүй тул шархтаад өнгөрсөн байна. “Челси”-гийнхэн болсон явдлыг хав дарахаар шийдэж, хэвлэлээс нуужээ. Гэвч өнгөрсөн ням гаригт болсон тус явдлыг хэвлэлийнхэн өчигдрөөс нэрээ нууцлахыг хүссэн “Челси”-гийн нэгэн ажилтнаас олж мэджээ. Эшли Коул үнэхээр ийм хэрэг хийсэн нь нотлогдвол Британийн хуулийн дагуу тав хуртэл жил шоронд хоригдох юм байна. Эшли Коулыг бэлтгэл дээрээ яах гэж буу авчирч, хувцас солих өрөөндөө түүгээр наадсаныг ойлгохгүй байгаагаа Британийн хэвлэлүүд бичиж байна.

No comments:

Post a Comment