Лондонгийн олимпийн наадамд ойролцоогоор долоон тэрбум төгрөг шаардлагатай

Зуны 30 дахь удаагийн олимпийн наадам хаяанд ирээд байгаа билээ.Зуны 30 дахь удаагийн олимпийн наадам хаяанд ирээд байгаа билээ. 29 дэх удаагийн олимпийн наадамд бэлтгэхдээ спортын анагаах ухааны төвийг байгуулж, спорт, эрдэм шинжилгээг хослуулан ажилласан нь үр дүн дүнгээ өгч  гурван алт, хоёр мөнгөн медалийг баг тамирчид эх орондоо авч ирсэн. Бээжингийн олимпийн наадамд бэлтгэхэд манай улс спортын салбартаа 2.8 тэрбум төгрөгийг зарцуулсан бол Лондонгийн олимпийн наадамд бэлтгэхэд ойролцоогоор долоон тэрбум төгрөг шаардлагатай гэж Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар хэлж байна. Зарцуулах хөрөнгө мөнгөний 50 хувь нь олимпийн эрхийн оноо цуглуулах тэмцээнд зориулагдах агаад өмнө нь тамирчид нэг тэмцээнээс олимпийн эрхийн оноогоо авдаг байсан. Харин дүрэмд өөрчлөлт орсноор эх орноо төлөөлж байгаа тамирчин дор хаяж 4-5 тэмцээнээс эрхийн оноогоо цуглуулдаг болоод байгаа юм. Зөвхөн жүдогийн шигшээ баг гэхэд л энэ жил 28 тэмцээнд оролцож байж олимпийн наадамд мордох тамирчдын нэрс тодорхой болно гэсэн үг юм. Манай улс Бээжингийн олимпийн наадамд тамирдчыг бэлтгэж байсан туршлага дээрээ тулгуурлан спорт, эрдэм шинжилгээг хослуулан зуны 30 дахь удаагийн олимпийн наадамд тамирчдаа бэлтгэх ажээ

No comments:

Post a Comment