
Бразилийн домогт хөлбөмбөгчин Роналдо эх спортоо орхин зодог тайлаад удаагүй байгаа билээ. Түүний талаар дэлхийн шилдгүүд юу гэснийг одоо CSPORTS TEAM та бүхэндээ Ярилцлага булангаараа дамжуулан хүргэх гэж байна. Бид өмнөх дугаараа Английн залуу хөлбөмбөгчин Даниел Старриджийн өгсөн ярилцлагыг хүргэж байсныг санаж байгаа байх. Ингээд ярилцлагаа хүргэе.
Бразилийн Роналдо: “Цавиндаа бэртэл авсныхаа дараа ер нь би зодог тайлах тухайгаа бодож эхэлсэн. Одоо надад хөлбөмбөгт өгөх зүйл байхгүй. Би бууж өгсөн. Би хөлбөмбөгт үнэхээр их хайртай, мөн би хөлбөмбөгт их зүйлийг өгсөн. Гэвч би бүгдийг ялж чадахгүй, гэвч би өөрийн биендээ дийлдлээ. Би өөрөө тогломоор байвч, бие дийлэхгүй байна.”
Лионел Месси: “Тэр бол миний харж байсан хамгийн шилдэг довтлогч.”
Америкийн довтлогч Жози Алтидоре: “Хүмүүс тэрнийг юу гэж хэлэх нь надад хамаагүй. Тэр бол үнэхээр гайхалтай довтлогч.”
Бразилийн домог Пеле: “Тэр Итали, Голланд, Испани гэсэн 3 Европын орны лигт толгож байсан. Үүгээрээ тэр Бразилийн хөлбөмбөгийн нэр хүндийг маш өндөрт хүргэсэн. Бразилд буцаж ирээд тэр Бразилийн лигт тоглож түр зуурын амьсгаа авсан. Бразилийн ард түмэн түүний хөлбөмбөгт хийсэн бүх зүйлсд нь талархдаг.”
Зинедин Зидан: “Тэр бол ганц заяах авьяастай гайхалтай гоолын машин. Тэр эсрэг багийн хаалгачтай гайхалтай тоглодог. Түүний тоглолтыг үзэхэд миний яриад байгааг та ойлгох болно. Хэлэх ч үг алга, магадгүй би хэтрүүлж байж магадгүй.”

Зико: “Би түүнтэй мөр зэрэгцэн тоглож байсандаа баярлаж байна. Тэр бөмбөг хүлээж авах үедээ яаж гоол оруулах уу гэдгээ маш хурдан сэтгэдэг. Тэрээр хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэг хэсэг нь болж чадсан. Мөн одоо хүртэл тэрний дэлхийн аваргад оруулсан гоолыг нь давсан тоглогч байхгүй.”
Ривалдо: “Роналдотой цуг тоглож байх хэдэн цаг ч байсан хамаагүй. Би түүнийг хаанаас бөмбөг авахдаа илүү сайн гоол оруулдагийг нь мэднэ. Түүнтэй тоглох үнэхээр амар байдаг, яагаад гэвэл тэр бол гайхалтайгаас гадна өөрийн байраа маш сайн мэдэрдэг. Намайг бөмбөг авах үед тэр аль хэдийн намайг яах гэж байгааг мэддэг байсан.”
Роналдиньо: “Тэр үргэлж залуу тоглогчдод үлгэр дууриалал болдог байсан. Би Роналдотой хамт тоглож байснаараа их азтай хүн гэж боддог. Их олон жилийг бид хамтдаа тоглож өнгөрүүлсэн. Тэр үргэлж миний шүтээн минь байж, мөн миний маш сайн найз минь байх болно.”
Луис Фелипе Сколари: “Тэр бол дэлхийн хамгийн шилдэг тоглогч, миний бодлоор тэр их зөв шийдвэр гаргасан. Тэр 2002 оны дэлхийн аваргын хамгийн чухал хүн байсан нь үнэхээр үнэн. Би түүнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсдэг, яагаад гэвэл тэр миний хэзээ ч салашгүй найз.”
Талбайн теннисний дэлхийн шилдэг Рафаел Надал: “Би түүний үнэнч фэн. Би нэг удаа авга Мигел Ангелаас: би түүнтэй зургаа авахуулж болох уу? гэж асууж байсан. Хүссэн ёсоороо би хувцас солих өрөөнд орж өөрийн шүтээн болох Роналдотой зургаа авахуулж чадсан.”
Бразилийн ерөнхийлөгч Дилма Роусефф: “ Дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэг, дэлхийн 2 удаагийн аварга, дэлхийн аваргын шилдэг мэргэн бууч.Тэр аль хэдийн домог болж чадсан. Бид бүгдээрээ түүгээр бахардаг. Тэр Бразилд асар их алдар хүндийг авчирсан.”
No comments:
Post a Comment