
Реал Мадрид клубийн ерөнхийлөгч Флорэнтино Пэрэз энэ улирлын сүүлчээр багийн хуучин тоглогчид болох Даниэл Парэхо болон Хосэ Каллэхон нарыг багтаа эргүүлэн авах тал дээр бодолцож үзэхээр болжээ.
Энэхүү 2 залуугийн хувьд Реалын хүүхдийн академийн бүтээгдэхүүд бөгөөд оддын цуглуулга бүхий Реал Мадридын үндсэн багт орж чадахгүй байсны улмаас Бэрнабеуг орхиж, тэр цаг мөчөөс хойш өөрсдийн хэн гэдгээ харуулж чадсан билээ.
Парэхо: өдгөө 21 настай ба 2009 онд Гэтафд ирснээс хойш Испаний лигийн хамгийн их итгэл хүлээлгэж буй залуу хэмээн нэрлэгдэж байгаа. Энэ улирал ч гэсэн өөрийн хэн гэдгээ харуулж хурцаар гялалзаж байна.
Залуу хагас хамгаалагчийн түүхээс хуваалцвал 2008 онд Английн доод лигийн QPR багт зээллэгээр тоглож байсан юм.
Харин 24 настай Каллехоны хувьд Испаний 21-ээс доошхи насны шигшээд тоглож байсан ба одоогийн байдлаар мөн л гялалзаж яваа залуучуудын нэг юм. Тэрээр Ла лигт 6 гоол хийж 5 гоолын дамжуулалт өгчээ.
Гэхдээ Реалд тэднийг багтаа элсүүлэх нэгэн сайхан боломж байгаа нь эргэн худалдан авах гэрээтэйгээр тэднийг багаасаа явуулсан ба Парэхо ойролцоогоор 5 сая евро, Каллэхоныг ойролцоогоор 8 сая еврогоор тус тус худалдаж авч болох юм байна.
Юутай ч энэ тухай Пэрэз “Парэхо болон Каллэхон 2 бол ирэх 6 сард манай багийн авч болох боломжтой тоглогчуудын нэг” гэж хэлснээс үзэхэд тэднийг багтаа элсүүлэх бодол “оддын цуглуулга”-ын төлөвлөгөөнд байгаа ажээ.
No comments:
Post a Comment