Тэрри Анри: Эргээд гэртээ очмоор байна

“Хэрвээ нэг л өдөр Арсенал намайг багтаа эргээд элсүүлэхийг хүсвэл би буцаад очно. Хэзээ гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ би эргээд очихыг хүсч байна”
“Хэрвээ нэг л өдөр Арсенал намайг багтаа эргээд элсүүлэхийг хүсвэл би буцаад очно. Хэзээ гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ би эргээд очихыг хүсч байна”


Анригийн хэлсэн энэ үг нилээдгүй олон хөгжөөн дэмжигчдийн сонорт хүрч, нилээдгүй олон хөгжөөн дэмжигчийг баярлуулаад амжлаа.

Өдгөө 33 настай Арсеналын домог Анригийн хувьд “Их буучид”-ын эгнээнд өнгөрүүлсэн 8 жилийн хугацаанд 226 гоол хийж хөгжөөн дэмжигчдийнхээ хүндэтгэлийг хүлээсэн нэгэн билээ. Харин 2007 онд тэрээр Барсэлона клуб рүү явж, 2010 онд МЛС-н Нью Йорк Рэд Буллст очсон түүхтэй.

Анригийн хувьд Рэд Буллстэй 2014 оны зун хүртэл гэрээтэй байгаа бөгөөд сая нэгдүгээр сард Арсеналтай цуг бэлтгэл хийснийхээ дараа Их буучидтай эргэн нэгдэх тухай боломжтой яриануудыг өрнүүлсэн ажээ.

Тэрээр:
-“Би энэхүү багтаа хайртай. Гэхдээ би Арсеналыг орхихгүй гэж хэлж байсан ч харамсалтай нь би багаа орхисныг бид бүгд мэднэ. Гэвч надад хэзээд гэрээсээ явчихсан юм шиг сэтгэгдэл төрж байсан. Нэг л өдөр би эргээд багтаа очно гэж найдаж байна” хэмээн Арсеналын тухай ярьжээ.

Венгэрийн үед хуучин тоглогчоо дахин багтаа элсүүлсэн тохиолдол Сол Кэмпбэлл дээр гарч байсан бөгөөд одоогийн байдлаар Анри эргээд багтайгаа нийлнэ гэхэд тийм, эсвэл үгүй гэх ямар нэгэн баттай хариу өгөх хүн алга.

Мөн түүнчлэн хэзээ нэгэн цаг нь Анригийн хувьд нилээн хожуу ирвэл түүнийг багийн дасгалжуулагчийн, Венгэрийн туслахын дүрээр эргэн ирэх тухай асуудлууд ч яригдаж байна.

No comments:

Post a Comment