Дадлага ажил 2

Энэ хичээлээр бид хуучин сэмэрсэн цаас мэт фон хийж сурах болно. 
  1. Шинээр баримт үүсгэх: File/New команд, эсвэл Ctrl+N товчны хослолоор New харилцах цонхыг нээж Name талбарт Fon гэж нэр өг. Width, Height талбарт 200px гэж оруул. Resolution талбарт 150 pixels/inch, Color Mode горимд RGB color, Background Contents жагсаалтын талбараас Transparent фоны хэлбэрийг сонгоно. Ингээд Rectangle хэрэгслээр дээрх тунгалаг дэвсгэр дээрээ тэгш өнцөгт тат.
  2. Фонны ирмэгийг нүхэлж сэтлэх: Зүүн ирмэгт нь үдээсний нүх гаргахдаа баримжаа авахын тулд View/Show/Grid командыг сонго. Мөн Eraser хэрэгслийг сонгон нэмэлт тохиргооны мөрний Brush талбарт диаметрыг нь 12px болгож, Mode талбараас Pencil горимыг сонго. Ингээд тор шугамын дагуу хулганы зүүн товчийг нэг дарах үйлдлээр цувуулан тамгал. Үүний дараа баллуурын диаметрыг 2px болгон нүхийг хулганы чирэх үйлдлээр зүүн тийш сэтлэ.
  3. Цаасны захыг сэмлэх: Filter/Brush Strokes/Spatter командаар нээгдэх цонхны Spray Radius нүдэнд 10, Smootnes-ийг 5 болгоод ОК командыг сонго. Сэмэлсэн ирмэгийг цэвэрлэхийн тулд Tools-ээс Magic Wand хэрэгслийг авч хар фоныг сонгон идэвхжүүлээд Select/Inverse команд, эсвэл гараас Ctrl+Shift+I товчны хослолыг дарж сонгон идэвхжүүлэлтийг тонгоруулаад гараас Delete товчийг дар. Сонголтыг идэвхгүй болгохдоо Select/Deselect команд, эсвэл гараас Ctrl+D товчны хослолыг дар.
  4. Фоныг будах: Magic Wand хэрэгслээр хар фоныг сонгоод Delete товчийг дарж өнгийг арилга. Set foreground color товчийг сонгон нээгдэх Color Picker өнгөний палитрт R:240, G:208, B:160 гэсэн утгуудыг оруулж өнгөө тодорхойлоод ОК командыг сонго. Paint Bucket хэрэгслийг сонгон идэвхтэй хэсэгт click хийж үүсгэсэн өнгөөр фоноо буд.
  5. Давхаргыг хувилах: Layer 1 давхаргыг 2 удаа хувил. Үүний тулд Layers палитрын зүүн дээд сум товчоор нээгдэх жагсаалтаас Duplicate Layer командыг сонгон нээгдэх цонхны Name талбарт хувилж гаргах давхаргын нэрээ оруулна.
  6. Нугалаас гаргах: Layer1 copy 2 давхаргыг идэвхжүүлж фоныхоо дундаас баруун тийш босоо Rectangular Marquee хэрэгслээр идэвхжүүлж баруун талыг Delete товчоор устгасны дараа үлдсэн хэсгийг сонгож Gradient хэрэгслээр хараас тунгалаг болгох горимыг дээрхийн адил татна. Мөн Layer палитрын Fill талбарт 34% гэж өгөөд Hard Light горимыг сонго. Ингээд : Layers палитрын зүүн дээд сум товчоор нээгдэх цэсээс Merge Visible командыг сонгон бүх давхаргыг нэгтгэнэ.
  7. Сүүдэр хийх: Фононд сүүдэр хийхдээ давхаргын дэвсгэр дээр хос даралт хийхэд Layer Style цонх нээгдэх ба эндээс Drop Shadow эффектийг сонгоод ОК командын товч дар. Horizontal Type хэрэгслийг сонгон захиагаа бичээд .eps өргөтгөлөөр хадгалвал зураг юм уу ямар нэгэн дэвсгэр фоныг тавихад цоолсон мэт харагдана.

2 comments:

  1. ENE CHINI BOLOHGVI BNA AA
    YG ZAWWRAAR N HIIGEED

    ReplyDelete
  2. ene vildlvvd bolohgvi baina ogt arilgah yumgvi yumiig yaj arilgadiin be zurga shijeetei tawij bolohuu

    ReplyDelete